HURGELT.MN

Тусламж

Hurgelt.mn нь хэрэглэгч, байгууллага, жолоочийг хооронд нь холбодог. Захиалга, худалдан авалт, үйлчилгээ, хүргэлтийн тохиролцоо тань тухайн талтай шууд байгуулагддаг тул ихэнх асуудлыг тэдэнтэй ярилцаж хамгийн хурдан шийднэ.

Сайт өөрөө ажиллахгүй, гацаж, алдаа гарч байвал Алдаа мэдээлэх хэсгээр дэлгэцийн зурагтай нь шууд илгээгээрэй.

Асуудал гарвал хэнд хандах вэ

  • Цаг захиалга, төлбөр, цуцлалт, буцаалт: Тухайн байгууллага. Утас нь газрын хуудсанд, захиалгын дэлгэрэнгүй нь «Миний цаг захиалга»-д бий.
  • Барааны чанар, дутуу, солих, буцаах: Тухайн дэлгүүр. Захиалгын холбоосонд дэлгүүрийн мэдээлэл бий.
  • Хүргэлт хоцорсон, ачаа гэмтсэн, ирээгүй: Илгээгч бизнес. Хүргэлтийн холбоосонд бизнесийн утас бий. Ачаагаа аваагүй бол тэр холбоосоос «Хүлээж аваагүй» гэж мэдэгдэнэ.
  • Жолоочийн хөлс, ачих цэгийн тохиролцоо: Бизнес ба жолооч хоорондоо.
  • Газар, үйлчилгээний мэдээлэл, үнэ, ажлын цаг: Тухайн байгууллага — газрын хуудсанд утас нь бий.
  • Худал, доромжилсон сэтгэгдэл: Сэтгэгдлийн «Бусад» → «Гомдол гаргах». Байгууллага мөн сэтгэгдэлд нийтэд хариу бичиж болно.
  • Газрын мэдээлэл буруу: Эзэмшсэн газрыг байгууллага өөрөө засна. Эзэнгүй эсвэл засагдахгүй бол [email protected].
  • Данс, нэвтрэлт, нууц үг: Нэвтрэх хуудасны «Нууц үгээ мартсан уу?». Шийдэгдэхгүй бол [email protected].

Hurgelt.mn юу хийж чадах вэ

  • Платформ дээрх буруу, хуурамч, дүрэм зөрчсөн мэдээллийг засах, нуух, устгах.
  • Нөхцөл зөрчсөн данс, газар, сэтгэгдлийг түр эсвэл бүрмөсөн хязгаарлах.
  • Хүргэлтийн бүртгэл маргаантай бол хоёр талын нотолгоог (зураг, цагийн түүх) харж, бүртгэлийн төлвийг засах.
  • Данс, нэвтрэлт, техникийн алдаа гарвал засах.

Hurgelt.mn юу хийдэггүй вэ

  • Талуудын хэн нь зөв болохыг шүүж, шийдвэр гаргадаггүй.
  • Төлбөр хүлээн авдаггүй, дамжуулдаггүй тул мөнгө буцаах, нөхөн төлбөр олгох боломжгүй — үүнийг тухайн байгууллага өөрөө хийнэ.
  • Бараа, үйлчилгээ, хүргэлтийн чанар, хугацааг баталгаажуулдаггүй.
  • Байгууллага, жолоочийн өмнөөс тохиролцож, амлалт өгдөггүй.

Алдаа мэдээлэх

Сайт дээр ямар нэг зүйл ажиллахгүй, гацаж, буруу харагдаж байвал бидэнд мэдээлээрэй. Дэлгэцийн зураг хавсаргавал хамгийн хурдан засна.

0/3000
3. Дэлгэцийн зураг (заавал биш, 3 хүртэл)

Утсан дээр: дуу чангалах + асаах товчийг зэрэг дарна. Компьютер дээр: Windows — Win+Shift+S, Mac — Cmd+Shift+4.

Нэвтэрсэн бол бүртгэлийн имэйл рүү тань хариулна.

Хамт илгээгдэх: төхөөрөмж, дэлгэцийн хэмжээ, сайтын хувилбар — алдааг давтаж шалгахад хэрэгтэй. Нэвтэрсэн бол хэн болохыг тань хавсаргана. Нууц үг, картын мэдээлэл бүү бичээрэй.

Hurgelt.mn-д хэрхэн хандах вэ

[email protected] хаягаар бичээрэй. Бүртгэлтэй и-мэйлээ, холбогдох газар, сэтгэгдэл, захиалгын холбоос эсвэл кодоо, юу болсныг товч бичвэл хурдан шалгана. Бид ажлын 5 хоногт хариу өгнө.

Дэлгэрэнгүй

← НүүрБидний тухайТусламжТүгээмэл асуултҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлого